Баясалтөгс ХХК
Танилцуулга

Баясалтөгс ХХК нь Эрчим хүчний зураг төсөл, Судалгаа, Барилга угсралт, Туршилт тохируулгын ажлын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Зураг төслийн ажлын хүрээнд өндөр хүчдэлийн шугам, дэд станц, дизель цахилгаан станцын зураг төсөл зохиох баялаг туршлагатай бөгөөд зураг төслийн тооцоо, боловсруулалтын ажлыг автоматжуулж программ хангамж, техник хэрэгсэлээр бүрэн хангагдсан. Манай төслийн инженерүүд манай улсад баригдсан 35-110 кВ-ын шугам дэд станцын 80 гаруй хувийн зураг төсөл зохиоход оролцсон юм. Байгуулагдсанаасаа хойш 1230 МВт нийлбэр хүчин чадалтай шинээр барих ба өргөтгөх дэд станц, шугамын зураг төслийг хийгээд байна. Бид зураг төслөөр дамжуулан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд анхаарч байна.  Манайх ажлын туршлагатай, өндөр мэргэжлийн ажилтантай салбарын эрдэмтэд, өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай нягт хамтран ажилладаг.